2020.06.04
Ховд аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Манхан сумаас эхлүүллээ
Ховд аймгийн 16-р тойрогт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Цогзолмаа, О.Батнасан нар сонгуулийн сурталчилгаагаа эцэг дээдсийн нутаг Манхан сумаасаа эхлүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй бусад нөхөддөө хандан хар хоргүй, сэвгүй сайхан өрсөлдөхийг хүсье.
Бүгдээрээ л Ховд нутаг, хотол Монголынхоо төлөө гэсэн сэтгэл тээж буй болохоор энэ удаагийн сонгууль иргэд сонгогчид, хүн зоноо хүндэтгэсэн бодлогын өрсөлдөөн болноо гэдэгт итгэж байна.
Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ" хэмээлээ.Аавын минь нутаг аргагүй сайхан байна даа.