2020.05.07

Б.Баттөмөр: Хүртээмжтэй өсөлтөд суурилсан хүний хөгжил маш чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ хуралдаанаар  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичиг байгаа үүнд 10 хувийг шинэчлэх 9 хувийг сайжруулах 81 хувийг сайжруулах шаардлагагүй гэж гарсан тэгэхээр 2030, 2050 гэсэн хоёр үе шаттайгаар явах нь зүйтэй.

Хүртээмжтэй өсөлтөд суурилсан хүний хөгжил маш чухал. Хүнээ хөгжүүлэхгүйгээр хөгжинө гэж байхгүй. Энэ том зорилтод хүрэхэд өнөөдрийн явж ирсэн зам хөгжлийн загвар таарахгүй. 

Ядуурал бууруулах чиглэлээр авсан халамжын бодлого үр дүнд хүрсэнгүй. Өнгөрсөнд маш их алдаа байгаа. Түүнийг засах хэрэгтэй. Хаана аз жаргалтай бана тэнд амьдрал байна тэнд хөгжил байна. Аз жаргалын индексийг судлах хэрэгтэй.

Манай эдийн засаг багтаамж муутай жижиг учраас эдийн засгийн өсөлтийн чиглэл экспортод чиглэнэ. Энэ чиглэл бидний уламжлалт эдийн засгийн чиглэлээс өөр ямар ямар чиглэл байж болох вэ. 

Түүний асуултанд УИТХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариулаа.