2020.04.10
Б.Саранчимэг: Монгол улсын тогтвортой хөгжил 2030 баримт бичигтэй хэр уялдаж байгаа вэ?
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Аливаа орны хөгжлийн гол тулгуур бол баталгаатай дундаж давхарга байдаг. Дундаж давхаргаа 80 хувьд хүргэх цаашлаад тулгамдсан асуудал болох бүх салбарын тэгш бус байдлыг бууруулахад зорилтот арга хэмжээнүүдийг оруулж ирсэнээрээ сайшаалтай байна.
“Алсын хараа-2050”-д орсон 196 бодлогын баримт бичгүүдэд хэрэгжилтийн болон ач холбогдол уялдаа холбоогоор дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийсэн зүйл байгаа юу? Монгол улсын тогтвортой хөгжил 2030 баримт бичигтэй хэр уялдаж байгаа вэ.
Энэхүү баримт бичгийн 9-р зорилгод ногоон хөгжил орсон байна. Ногоон хөгжлийг дэмжих тал дээр цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ямар ажлууд хийж ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа вэ?
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэн, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хариуллаа.