2020.04.10
Ц.Цогзолмаа: Төрийн бодлогын залгамж чанар гэдэг маш чухал
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Төрийн бодлогын залгамж чанар гэдэг маш чухал ач холбогдолтой. Монгол улсын цаашдын хөгжил ямар бичиг баримт дээр ямар үзэл баримтлал дээр төсөөлөгдөж явах вэ гэдэг дээр салбар бүрийн төлөөллийг оруулж энэхүү баримт бичгийг боловсруулахад Засгийн газар, ажлын хэсэг сайн ажилласан.
30 жилийн хөгжлийн үзэл баримтлалыг төсөөлөхдөө өнгөрүүлсэн сүүлийн хэдэн жилийн нийгэм эдийн засгийн төлөвлөлт төсөв, хөрөнгө оруулалтын үр дүнг харьцуулж авч үзсэн бэ?
Хүний хөгжлийг дэмжих концепц энэ үзэл баримтлалын гол агуулга болж чадсан уу? Дэлхий улс орнууд хүний хөгжлийн асуудлыг өндөрт тавьж байгаа. Хөгжлийн бичиг баримт дээр санхүүгийн хэрэгжүүлэх тооцоог ямар цаг хугацаанд гаргасан бэ? 4 жилээр үү? Шууд 30 жилээр төлөвлөсөн үү?
Түүний асуултад УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.