2020.04.10

Ц.Гарамжав: 2050 он гэхэд ядуурлаа бүрэн арилгаж чадах уу?

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Монгол улс 2050 он хүртэл хөгжлийн хөтөлбөртэй болж байгаад баяртай байна. Эдийн засгаа өөрийн орны онцлогт тохируулан тооцоолсон улс орнуудын хөгжил сайн явж байгаа нь харагддаг. 

2050 он гэхэд ядуурлаа бүрэн арилгаж чадах уу? нэг хүнд ногдох бүтээгдэхүүний хэмжээ 15 доллар хүрнэ гэж байна. Энэ бол сайн хэрэг гэхдээ энэ бүх орлого бүтээн байгуулалтыг хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох үйл ажиллагааг яаж зохион байгуулах вэ. Баялгийг яаж бий болгох вэ? 

Ирээдүйд хөгжлийн гол чиглэл ямар байхаар төлөвлөгдсөн бэ? Нийгмийн баялаг бүтээгч аж ахуйн нэгж, компаниуд, ажлын байр бий болгогчдоо хэрхэн дэмжих вэ?