2020.04.28

Улаанбаатар хотоос анхны Улсын аварга тариаланч шалгарлаа

Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэн Улсын аварга тариаланчаар тодорсон байна. Ийнхүү Нийслэлээс хамгийн анхны Улсын аварга тарианланч шалгарч байна. 

Хорин долоон жил нарийн ногоо тарьж байгаа юм байна. Жилдээ хорь гаруй тонн ногоог нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг байна. Таван га талбайд гуч гаруй төрлийн нарийн ногоо тарьдаг. Жилдээ гурваас дөрвөн удаа ургац хураадаг. Засгийн газраас хөдөлмөрийг нь үнэлж Улсын аварга тариаланчаар тодруулсан байна.