2020.04.27

"Ярилцъя" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Улаан оролцлоо

Анхаарал татсан сэдэв бол ноолуур байна. Малчдын хувьд хүлээж байгаа асуудлын нэг. УИХ-д асуулга өрнөлөө. 

Ч.Улаан: Ноолуурын асуудал бол тал талаас нь нухацтай ярьж, хамгийн зөв арга замыг олох ёстой асуудал мөн. Монгол Улс стратегийн бүтээгдэхүүн гэж хоёр бүтээгдэхүүгнийг тодорхойлсон байдаг. Үүний нэг нь зэсийн баяжмал. Нөгөө нэг нь ноолуур юм. Ноолуур маань малчдын амжиргаатай шууд холбоотой байдаг.