2020.04.24

Б.Жавхлан: Үлдсэн 70 хувийг хэрхэн авах вэ гэдэг л асуудал байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Ч.Улаан сайдын ярьж хэлж зорьж байгаа асуудлыг дэмжиж байна. Монголын төр цар тахлын үед хөдөөгийн малчдынхаа өрхийн орлогыг хамгаалах гэж байдаг чадлаараа ажиллаж байгаа нь энэ шүү дээ. Ноолуурын үнэ бүс бүсээрээ өөр өөр байдгийг хүн бүхэн мэднэ. Өнөөдрийн хувьд Монголын төр бэлэн мөнгө гаргаад худалдан авах боломж нь 30 хувь байна.  Асуудал бол үлдсэн 70 хувийг хэрхэн авах вэ гэдэг байна. Гадны худалдаачдад даатгаад орхиж болно. Гэхдээ мэдээж  тэд зарласан үнээр авахгүй. Тиймээс үлдсэн иргэдийн ноолуурыг зарласан үнээр авах боломж бололцоо байна уу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.