Ж.Энхбаяр: Хуульд орхигдуулсан нэг зүйл бол Тусгай хүчнийг байгуулах
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхыг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдал, халдлагаас хамгаалах нь нэн тэргүүний үүрэг. Үндсэн үүрэг дотроо шинэ орон зай буюу кибер орон зай орж ирж байна. Нэг талдаа эх орноо батлан хамгаалах нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, бусад төрөл мэргэжлийн цэргийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтууд шаардагддаг бол кибер хүчнийг байгуулсанаар бага зардалаар батлан хамгаалах том хүчнийг хөгжүүлэх боломжтой. Эдийн засгийн том бааз суурь бий болох боломжтой. Энэ хуульд орхигдуулсан нэг зүйл бол Тусгай хүчнийг байгуулах.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.21
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан