АН-аас 3%-ийн хүүтэй, 100 сая хүртэл төгрөгийн зээл гаргах хуулийн төсөл өргөн барилаа
УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөл хуралдаж коронавирусийн улмаас үүсээд буй асуудлын талаар ярилцлаа.
Өнгөрөгч Бямба гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо анх удаа мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлаар цахимаар хуралдлаа. Мөн Үндсэн бодлогын хороонос УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөмж, чиглэл өглөө. Энэ дагуу АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барихад бэлэн болоод байна.
Коронавирусийн улмаас Монголд төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Бид 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу алга.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ хуулийн төслийн хамгийн гол санаа нь ажлын байрыг хамгаалахад чиглэгдсэн. Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-үүдийн зээлийг шууд гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл юм.