А.Ундраа: Коронавирусээр өвчилсөн гэх франц иргэнийг би танихгүй
УИХ-ын гишүүн А.Ундрааг короновирусээр өвчилсөн Франц иргэнийг сайн таньж мэддэг, эрх мэдлээ ашиглан хөл хорионоос гаргуулсан гэх зэргээр мэдээлж буй.
Энэ талаар түүнээс тодруулахад "Короновирусээр өвчилсөн гэх Франц иргэнийг би танихгүй, уулзаж байгаагүй. Ингэж гүтгэх нь хэн нэгний намайг харлуулах гэсэн оролдлого. Жинхэнэ хариуцлага хүлээх хүнээс анхаарлыг холдуулах гэсэн арга гэж үзэж байна. Тиймээс намайг Франц улсын иргэнтэй холбоотой онгоцны буудлаас тоссон мэтээр цуурахаа зогсооно уу. Худал мэдээлэл тараах нь хуулийн хариуцлагатай гэдгийг хэлмээр байна. Тайван ухаалаг байж энэ бүхнийг хамтдаа даван гарцгаая. Хүн бүр хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг чанд даган ажиллахыг уриалж байна" гэлээ.
Холбоотой мэдээ
2020.05.08
2020.05.08
2020.03.19