2020.02.10

Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах тухай хуулийг төслийг өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын талаарх онц чухал, маш нууц мэдээлэлтэй танилцдаг.

Тиймээс төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцаж байсан этгээд төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдөөд түүнд юу хийхийг хязгаарлах, хориглох талаар эрхзүйн зохицуулалт бүрдүүлэх үүднээс "ШИНЭ" намын зөвлөлөөс хуулийн төслийг санаачилсан байна. 

УИХ-ын гишүүд болон ерөнхийлөгчийн тангараг нь зөвхөн тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаанд үйлчилж  байгаа нь учир дутагдалтай гэж ШИНЭ нам үзэж байна.