2019.11.14

Н.Цэрэнбат: Агуулгын хувьд хоёр дахь хэлэлцүүлэг дээр бусад хотуудыг гэж оруулж өгөх нь зөв байх

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: 

Аймгийн төв төдийгүй цаашид Улаанбаатар хотын дагуул хотуудыг бий болгож байж төвлөрөл  орчны бохирдлыг бууруулах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ . Агуулгын хувьд хоёр дахь хэлэлцүүлэг дээр бусад хотуудыг гэж оруулж өгөх нь зөв байх.