Б.Бат-Эрдэнэ: Ард нийтийн санал асуулга явуулах юу болсон бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Бүх аймгуудад байгаа хуучин сангийн аж ахуй, үйлдвэр уурхай төвлөрсөн хот суурин байсан одоо тосгон багийн статустай энэ газруудаа яах юм бэ? Зөвхөн Эрдэнэт, Дарханаа л шийдчихээд бусдыг нь хаячих юм уу?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгцээ шаардлага байна. Нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн ард түмний санал асуулгыг явуулах ёстой гэсэн байр суурин дээр байдаг хүн. Гэтэл энэ маань таг болчихлоо. Энэ дээр ямар тайлбар хариулт өгөх вэ?
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27