2019.11.11
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын сонгогдсон тойргийн авто замын бүтээн байгуулалтууд
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар Сонгино-Хайрхан дүүргийн 3,4,5,6 болон 26,36,37-дугаар хороодоос сонгогдсон.
Хороодод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол автомашин зорчдог замуудыг хатуу хучилттай болгох асуудал юм. Одоогоор энэхүү хороодод нийт 6,7 км хатуу хучилттай замыг хийж дуусаж байна.
Мөн авто замын ажлуудын хүрээнд 2 томоохон гүүрэн байгууламж хийгдэж байна. СХД-ийн 2, 3, 26, 36-р хороо, Буяны замыг Улаанчулуутын эцсийн буудалтай холбох 4 км авто замын ажил төлөвлөсөн хугацаандаа хугацаандаа ажил нь явагдаж байна.
Энэхүү хатуу хучилттай авто зам нь хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй хийгдэх бөгөөд зам ашиглалтад орсноор тус хорооны иргэд Нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нөхцөл бүрдэх юм.