2019.10.15
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтад орлоо
Улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль шинээр ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар шинээр ашиглалтад орсон 143 дугаар сургуульд Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байсан юм.