
2019.11.01
Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Н.Учрал: "Миний бие УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн хороо бүрийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж ажиллана гэсэн амлалт өгч байсан. Тэгвэл амлалт хэрэгжиж, СХД-т шинээр гурван сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орж байгаа бөгөөд замын бүтээн байгуулалт, дээврийн их засвар зэрэг бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.
" хэмээлээ.