2019.10.31
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 264 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадал 264 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийг улсын төсвөөр “Глобал Пост” ХХК гүйцэтгэсэн бөгөөд зургаан бүлэгт 240 хүүхэд, 30 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, УУХҮЯ-ны сайд Д.Сумъябазарын зөвлөх Ц.Одбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн хэмжээнд СХД-ийн 28 хороо цэцэрлэггүй хороо байсан бөгөөд цэцэрлэг нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 420 хүүхдээс 240 хүүхдийг хамруулан хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.