Д.Оюунхорол: Улаанбаатарын хогийн менежмент сайжруулах зээл олж ирэхэд анхаараарай Сангийн сайдаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн баталллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зарим асуудлаар тодруулга авлаа.
Зээлийг дэмжиж байна. Хамгийн сайн нөхцөлтэй зээл. Зээлийн зориулалт мөн гайгүй хуваарилагдсан байна гэж бодож байна. Баруун аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил олон жил дуншиж яригдсан. Тэгэхээр өнөөдөр энэ зээл шийдэгдээд ажил ургаштай явах нээ гэж харж байна. Мөн гал сөнөөх чиглэл рүү зарцуулагдахаар болсон байна. Манай Онцгой байдлыг залуучууд сайн ажиллаж байгаа. Энэ хүмүүст техник тоног төхөөрөмжийг сайжруулах, техник баазын сайжруулах нь маш зүйтэй.
Нэг зүйл дээр харин, Эрдэнэ хотын хатуу хог боловсруулах үйлдвэр барих, хог хаягдлын менежментийг сайжруулахад 9 сая евро оруулж ирж байна. Өнөөдөр Улаанбаатарчууд хогийн менежмент сайжруулж чадахгүй байгаа. Дараа нь та энэ чиглэл рүү хандсан төсөл, зээл оруулж ирээрэй.