2019.10.10

Н.Амарзаяа: Зээлээ эргээд төлөх боломжит эх үүсвэрийг бүрдүүлэх зүйл рүү зарцуулдаг байх ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн баталллаа. 


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа зээлийн зарцуулалтын үр ашгийн талаар асуулт асуулаа. 

Төслийг дэмжиж байна. Хамгийн их миний олзуурхаж байгаа зүйл бол "Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртөгийн хэмжээг хөгжүүлэх төсөл"- 10,2 сая евро байгаа юм. Үүнийг ямар бодлогоор, хаана хэрэгжүүлэх төсөл вэ? Ер нь аливаа зээл бага хүүтэй, урт хугацаатай ч гэсэн эргээд зээлээ эргэн төлдөг, ажил эрхлэлтийг дэмжих, нэмүү өртөг шингэх нь чухал.