2019.10.10

О.Баасанхүү: Монгол улсын гадаад өр хэд болж байгаа вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Манайх байнга л зээлийг баталгаажуулъя гээд байдаг Монгол улсын өр хэд вэ? Хэрэгжүүлэх гэж байгаа төсөл болгон н.ь заавал Монгол улсад ашигтай хэрэгтэй л гэдэг эргүүлэн талах нөхцөл нь ойлгомжгүй улсын өр болоод дуусдаг. Зөвхөн энэ биш энэний дараач янз бүрийн зээлийн асуудлууд орж ирнэ. Тэр болгон чинь олон улсын валъютын сангийн хөтөлбөртэй журам болон бусад зүйлээрээ нийцэж байгаа юу?