МоАХ-ны туг Эверестийн оргилд
2012.03.20

МоАХ-ны туг Эверестийн оргилд

Монголын уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, марафон гүйлтийнтамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн  ноён оргилд дайралт хийхээр болжээ. Багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багтсан байна. Манай тамирчдын хувьд дангаар багаа бүрдүүлж буйгаар ихээхэн онцлогтой. Баг тамирчид энэ сарын 29-нд эх орноосоо мордож 4000-аас дээш метртэй 14 ууланд дайралт хийж, ирэх тавдугаар сарын 20 -нд үндсэн дайралтаа эхлэн 27-28-нд авиралтаа өндөрлүүлж нийт 8850 метр өндөрт гарах төлөвлөгөөтэй байгаа аж. МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийг өчигдөр УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хүлээн авч хүндэтгэл үзүүлэн "МоАХ-ны тугаа дэлхийн зулай оргил Эверестэд мандуулаад ирээрэй" хэмээн захисан юм. МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийн хувьд Монголын бүх уулын оргилд дайралт хийж 1997 онд Гиммалайн уулсаар хоёр өдөр нэг шөнө аялж байжээ. Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн дайралтад оролцох багийн уулчдаас олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, Б.Ганбаатар нар 2006 онд Эверестэд дайралт хийн цаг агаарын байдлаас шалтгаалан 150 метр дутуу орхиж байсан удаатай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.