80 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
2012.03.15

80 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Боловсролын салбарт энэ оны улсын төсвийн 23.8 хувийг зарцуулахаар төсөвлөсөн. Улсын төсөвт суусан дээрх хөрөнгөөр хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барих талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас тодруулахад, "Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 40 цэцэрлэг, Дэлхийн банкнаас 40 цэцэрлэг, Япон улсын буцалтгүй тусламжаар сургуулийн долоон өргөтгөл барих ёстой. Сургууль, цэцэрлэгийн барилгын одоогийн хөрөнгө оруулалт хангалттай биш байгаа. Сургууль, цэцэрлэг хангалттай тоогоор барина гэвэл 800 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгаа" гэлээ.

Мөн өнгөрсөн оноос эхэлж барьсан 36 сургуулийн барилга энэ жил ашиглалтад орж, 100 гэр цэцэрлэг шинээр авахаар төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн есөн дотуур байр ашиглалтад оруулж, МХЕГ-аас дүгнэлт гаргасан 30 орчим сургуулийн барилгыг засч, сэлбэх ажил энэ жил өрнөх ажээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.