2019.03.04
"Хамтдаа бизнесээ хөгжүүлье" уриатай бизнес экспо гуравдахь удаагаа зохион байгуулагдлаа
УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар гурав дахь удаагийн "Хамтдаа бизнесээ хөгжүүлье" уриан дор "Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил" -д зориулан Бизнес экспо - 3 арга хэмжээ Өмнөговь аймагт амжилттай боллоо.
Техник, технологийн дэвшлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн нутагшуулснаар цаг хугацаа болон хөрөнгө хүч хэмнэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг нэмэгдүүлж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Үүний төлөө "Төр, Хувийн хэвшил, Эрдэм шинжилгээний судалгааны байгууллага" нэгдэн ажиллаж байна.
Бизнес экспод Өмнөговь аймгийн 15 сумын 200 гаруй бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагууд оролцсон бөгөөд ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаачид өөрсдийн судалгааны ажлын хүрээнд бий болсон бүтээлүүдийг танилцуулсан юм.