С.Эрдэнэ гишүүн Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
2010.03.19

С.Эрдэнэ гишүүн Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгмийн байдал, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн С.Эрдэнэ, Байнгын хорооны Ажлын алба, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газартай хамтран Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн 75-р сургууль 1959 онд байгуулагдаж одоо 80 гаруй багш, ажилчид, 1300 сурагчидтай үйл ажиллагаа явуулж, өөрийн сургуулийн өндөр мэдлэгтэй багш нар сургалтын материаллаг баазад тулгуурлан 2000 онд оройн сургуулийг  тус сургуулийн дэргэд байгуулж хичээллүүлэн 650 гаруй суралцагчийг 9-өөс 11-р ангийн боловсрол эзэмшүүлжээ.

Олон жилийн нүүр үзсэн урсгал засвар хийгдсэнгүй

Тус сургууль ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 51 жил болж байгаа боловч нэг ч удаа их засварт ороогүй, одоогийн байдлаар сургуулийн барилга байгууламжийн ашиглалт эрс муудсан, суулт өгсний улмаас барилга нилэнхүйдээ цуурсан, дээврийн имхэрдлэг нь задарч гурван давхраасаа нэг давхар хүртлээ дусаал гоождог байна. Энэ тухай өнгөрөгч онд УМХ газрын дүгнэлт гарч уг асуудлыг Нийслэлийн боловсролын газар, дүүргийн хэмжээнд тавьж байгаа боловч ямар нэг арга хэмжээ аваагүй хэвээр байна. Иймд суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр байгааг дурдаж байлаа.

Сайд өөрчлөгдлөө гээд ажил сайжрахгүй гэлээ

Боловсролын салбарыг улс төржүүлж мэргэжлийн бус хүн томилдог, удирдлага олон удаа солигдсоноос өмнөх  журам хэрэгждэггүй хаягдаж байна. Ялангуяа сайдыг мэргэжлийн хүн тогтвортой ажиллуулах хэрэгтэй байгааг хэлж байв. Сургуулийн байрны хүрэлцээгүйгээс сургууль дээр хүүхдийг хөгжүүлэх ажил орхигдож байгааг дурдав

Улсын их хурлын гишүүн С.Эрдэнэ сургуулийн урсгал засвар, өргөтгөл хийх, асуудлаар зураг болон төсвөө мэргэжлийн түвшинд хийлгэх хэрэгтэйг зөвлөв. Түүнчлэн яаралтай хэрэгжүүлэх асуудлуудаа бичгээр ирүүлэхийг шаардлагатайг зөвлөөд, тулгамдаж буй асуудлуудыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулж Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.