ЕБС-ын бага анги болон цэцэрлэгүүд ирэх даваа гаригаас хэвийн ажиллах боллоо
ЕБС-ын бага ангийн хүүхдүүдийн хичээл болон, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг БСШУЯ-наас гаргасан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр үдээс хойш БСШУЯ сайд Ё.Отгонбаяр сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ.
БСШУЯ –аас ЕБС-ын захирлууд болон цэцэрлэгийн эрхлэгч нарт дараах тодорхой үүрэг даалгавар өгч байна.
Үүнд:
- Сурагчдын гарыг зохих шаардлагын дагуу угаах нөхцөл бүрдүүлэх, сургууль цэцэрлэгийн анги танхим, өрөө тасалгааг байнга агааржуулах, халдвараас урьдчилан сэргийлэх үүргийг хангаж санамжит хуудсыг өлгөх, мөн энэхүү хуудсыг харж болох танилцаж болох газар байрлуулах, мэдээллээр хангах
- Хичээлийн ээлж эхлэхээс өмнө сурагчдын халууныг хэмжиж тэмдэглэн шаардлагатай арга хэмжээг авч байх,
- Анги удирдсан багш нар сурагчдын ирцийг бүртгэн авч томуугийн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг сургуулийн болон харьяа дүүргийн эмч нарт яаралтай үзүүлэх, хичээлээс чөлөөлж гэрт нь байлгах арга хэмжээ авах,
- Ирцийн болон үзлэгийн талаарх мэдээллийг БСШУЯ-нд өдөр бүр өгч байх,
- Сурагчдад амны хаалт тогтмол хэрэглүүлэх
- ЕБС-ын дотуур байрны ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх, амин дэм ихтэй хоол, жимсний шүүс,аарцаар үйлчилж эрүүл мэндэд нь хяналт тавих
- Үдийн цайнд амин дэм ихтэй бүтээгдэхүүнээр үйлчлэх, бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдал сав баглаа боодолд хяналтыг өндөржүүлэх хяналтыг өгч байгаа.
- ЕБС-ын хүүхдүүдийн хичээлийг теле болон онлайнаар явуулсан. Энэ дагуу яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу хичээлийг бататгах, давтлага өгөхийг сургуулийн захирал хичээлийн эрхлэгч нарт үүрэг болгож байна.
- Сургууль цэцэрлэгийн суралцагч хүүхдүүдийн ирцийн болон хөгжлийн талаарх нэгдсэн мэдээллийг үндсэн байгууллагаас мэдээ авсны дараа дараа өдрийн 10 цагаас өмнө БСШУЯ-нд ирүүлж байхыг боловсрол соёлын газрын дарга нарт үүрэг болгож байна.
- Мөн соёл урлагийн байгууллагуудын хорио цээр суллагдсантай холбогдуулан соёл урлагийн байгууллагын дарга нарт холбогдох үүргийг өгч байна. Үзвэр үйлчилгээний соёл урлагийн байгууллагуудад:
- Кино, тоглолт, концерт зэрэг арга хэмжээг эхлэхээс өмнө ариун цэврийг сайтар сахиж агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ болон шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Үзвэр үйлчилгээний газрууд үзэгчдийг амны хаалт хэрэглүүлэх,
- Энэ өвчний талаарх мэдээлэл сурталчилгааг хийх үүрэг өгч байна
Хичээл бүрэн хэмжээгээр эхэлж байгаатай холбогдуулаад БСШУЯ-наас нийтдээ улсын хэмжээнд 753 сургуульд гар ариутгагч гель санитолыг 522 мянгыг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнд нийт 453 сая төгрөг зарцуулах ажээ. Одоогийн байдлаар гар ариутгагч гелийг Нийслэлийн боловсролын газар 182,мянга, Баян-Өлгий аймгийн боловсролын газар 23 мянга, Орхон аймгийн боловсролын газар 18 мянгыг авчихсан байгаа юм байна. Энэ долоо хоног гэхэд санитолыг аймгуудын боловсрол соёлын газруудад хүргэж дуусгахаар төлөвлөж байна. Харин Нийслэлийн хувьд Нийслэлийн боловсролын газар санитолыг сургууль, цэцэрлэгүүдэд хүргэх үүрэг хүлээжээ.
Мөн ЕБС-ын 753 сургуульд зайнаас халуун хэмжигчийг өгөхөөр төлөвлөж байна. Үүнд 75 сая төгрөг зарцуулах гэнэ. Мөн сургуулийн өмнөх боловсролын 765 байгууллагуудад зайнаас халуун хэмжигчийг олгохоор төлөвлөж байгаа. Үүнд мөн 75,7 сая төгрөг төсөвлөж байгаа. Нийтдээ 1518 зайгаас халуун хэмжигчийг ЕБС болон цэцэрлэгүүдэд хүргэхээр төлөвлөж байна. Төсөв нь нийт 150,2 сая төгрөг болж байна. Ирэх 7 хоногт эхний ээлж нь тараагдаж эхэлнэ.