2018.08.21

Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна

Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутагт ажиллаж байна.

Тэрээр аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Хөвсгөл аймгийн хувьд энэ жил 15.900 га талбайд үр тариа тариалжээ. Үүнээс хур, бороо зерийн улмаас 200 га газраас ургац авах боломжгүй болсон байна. Ургац хураалтыг ирэх сарын 1-ээс эхлэхээр, бэлтгэл ажлыг хангаад байна.