МАН-ын бага хурлыг Ө.Энхтүвшин даргаллаа
2018.08.07

МАН-ын бага хурлыг Ө.Энхтүвшин даргаллаа

МАН -ын Бага хурал өчигдөр хуралдлаа.  Тус хуралдаанаар, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, Нэр дэвшүүлэх журам батлах тухай  гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн юм. 

Тус намын дарга У.Хүрэлсүх бага хурлыг нээж, хааж үг хэлсэн бол хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалан явууллаа. 

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам, эвслийг бүртгэж, батламж олгох юм. Ингээд хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар МАН нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан юм. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn