Д.Оюунхорол: Д.Мурат ч мөн гишүүнээс татгалзах өргөдлөө өгөх ёстой
2018.06.11

Д.Оюунхорол: Д.Мурат ч мөн гишүүнээс татгалзах өргөдлөө өгөх ёстой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцсэн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
“УИХ хүчирхийллийг дэмжсэн шийдвэр гаргаж, Монгол төрийг доромжилж болохгүй. Тиймээс УИХ-ын шийдвэрийг эмэгтэй гишүүд эсэргүүцсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга асуудлаа ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Д.Мурат ч мөн гишүүнээс татгалзах өргөдлөө өгөх ёстой” гэв.

Эмэгтэй гишүүд Монголын олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилласаар байх болно гэдгийг Ц.Цогзолмаа гишүүн дурьдлаа.