“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Төрийн ордонд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжлэх “Эдийн засгийн чуулга уулзалт”-аар худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал бодлоо солилцох юм. Энэ үеэр Сүхбаатарын талбайд ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн машин, техникээ дэлгэн танилцуулж байгаа юм. Оросын дэвшилтэт текник технологийн үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.