Монголын
2018.06.06
Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээрэй
Монголын Хүнсчдийн Холбооны ээлжит VII Их хурал 2018 оны 6 дугаар сарын 08-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Хурлаар хэлэлцэх нэг асуудал нь тус Холбооны ерөнхийлөгчийг сонгоно. Одоо утас холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Д.Тэрбишдагва ажилладаг бөгөөд түүний сонгуульт хугацаа дуусаж байгаа ажээ.
Тиймээс тус холбооноос Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн материалыг авч байгаа ажээ.
Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
Шалгуур үзүүлэлт:
- Монгол улсын иргэн, дээд боловсролтой
- Хүнсний инженер зүй, Хууль эрх зүй эсвэл бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх
- Хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, дотоодын зах зээлийг бэхжүүлэх, бизнесийн тааламжтай орчинг бий болгох талаар төр, засаг, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах дадлага, туршлагатай
- Хүнсний үйлдвэрт, салбарт ажилласан, Төрийн бус байгууллагын удирдлагад оролцож байсан дадлага туршлагатай байх
- Англи хэлний өндөр мэдлэгтэй, Орос, Хятад хэлний мэдлэгтэй байвал давуу тал гэж үзнэ.
- Багаар ажиллах чадвартай, харьцааны өндөр соёлтой
Монголын Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч дараах материалыг бүрдүүлж, 2018 оны 6 дугаар сарын 05 -ны 15 цаг хүртэл Ажлын албанд хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
- Нэр дэвшигчээр бүртгэхийг хүссэн өргөдөл
- Нэр дэвшигчийн анкет, CV
- Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр
Жич: Мөрийн хөтөлбөрөө боловсруулахтай холбогдсон мэдээ, мэдээлэл, тодруулах материалыг МХХ-ны Ажлын албанаас авч болно.
Хаяг: СБД, 1-р хороо, АЗМОН төвийн байр 406 тоот
Утас: 7016-0086
Цахим хаяг: mfia_ngo@yahoo.com; info@mfia.mn
Вэб хуудас: www.mfia.mn