Ч.Улаан нар фракцын зохион байгуулалтад орлоо
2012.04.19

Ч.Улаан нар фракцын зохион байгуулалтад орлоо

Н.Энхбаярыг баривчлан саатуулахдаа цагдаа, хүчний байгууллага хууль зөрчиж, хүн ёсноос гадуур авирласан. Үүний хариуцлагыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой гэж МАН-аас УИХ-д сонгогдсон есөн гишүүн болон Ц.Шинэбаяр нар үзэж буй. Тэд тавьсан шаардлагаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдэв. Нэр бүхий 10 гишүүнтэй “эв санааны” нэгдэлтэй байгаагаа Д.Арвин, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар илэрхийлээд байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй нэр бүхий гишүүд өчигдөр үдээс өмнө МАН-ын дарга С.Батболдтой уулзаж, сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг Удир дах зөвлөл болон УИХ-ын бүлгээр яаралтай шийдвэрлэж холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэ лэлцүүлэхийг хүсчээ. Ч.Улаан асуудлыг хуулийн хүрээнд, даруй шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа баталгаажуулж намын даргатайгаа уулзсан гэв.

Огцруулах шаардлага тавьсан гишүүдийн нэр хүндийг унагах зорилгоор тэдний эсрэг чиглэсэн худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаагаа зогсоохыг мөн сануулжээ. Түүний тэргүүлж буй есөн гишүүн өнөөд рөөс зохион бай гуулалтад орж эхэл жээ. Энэ тухайгаа ч С.Батболдод дуул гаж, намын үйл ажи лагаа, намтай хол боотой бусад асуудлаар тэднийг төлөөлөх эрх бүхий гишүүд намын удирдлагатай санал бодлоо солилцох болсныг хэлсэн байна. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дотор фракц байгуулж байгаа гэж ойлгож болох уу гэсэн асуултад УИХын гишүүн Ч.Улаан, “Тэгж ойлгож болно” хэмээн хариулсан юм. МАН-аас гарч МАХН-д орох тухай мэдээлэл бий. Энэ тухайд тэрбээр урьдын адил нотол он, үгүйсгэсэн хариултын алийг нь ч өгсөнгүй.

Одоогоор есөн гишүүн нэгэн зорилгын дор нэгдээд буй. Энэ тоо цаашид нэмэгдэх үү гэхэд, шударга үнэний төлөө явахыг хүсэж байгаа бол бидэнтэй нэгдэж болно гэлээ. Фрак цын зохион байгуулалтад орох асуудлаар нэр бүхий есөн гишүүн өнөөдөр ярил цах юм байна. Өчигдөр үдээс хойш хоёр ч Байнгын хорооны хуралдааныг хойшлуулан байж МАН-ын бүлэг хуралдав. Гэхдээ Ч.Улаан нар намынхаа даргатай уулзсан асуудлаар гэнэтийн хурал зарлаагүй аж. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, УИХ, Орон нутгийн Хурлын сонгуулийг зэрэг явуулах эсэх асуудлыг хэлэлцжээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухайд бүлэг нь нэгдсэн удирдлагаар хангахгүй. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцох, хоёр сонгуулийг зэрэг явуулахгүй гэсэн байр сууриа хатуу хамгаалахаар болсон тухайгаа АН-ын бү лэгт албан бичгээр мэдэгдэхээр болжээ.

Эх сурвалж: Өнөөдөр Го.Энхтөр

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.