Н.Энхбаярын номын нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын "Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй" номын нээлт өчигдөр боллоо. Энэхүү номын нээлтийг түүний хүү Э.Батшугар хийсэн юм. Мөн энэ үеэр номыг эрхлэн гаргасан зохиолч Д.Гүн-Үйлс, Д.Төрбат, Д.Гармаа, Л.Хуушаан нарын уран бүтээлчдээс гадна түүний эхнэр О.Цолмон ирсэн байв. МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй" номондоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бичсэн нийтлэл, мэдэгдэл, хэлсэн үг, ярилцлага зэргийг багтаасан байна. Номын нээлтийн үеэр зохиолчид" МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж байна. Тэрхүү баривчилгааг Монголын зохиолчид эсэргүүцэж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа авлигын эсрэг хүчтэй тэмцэж байсан. Түүнийг баривчилснаар олигархиуд арга ядсан арга хэрэглэж байна" гэж үзэж байгаагаа хэлэв.