2012.04.18
Г.Баярсайхан: Ц.Нямдорж сайд аа, хэлсэн vгнийхээ талаар ёсзүйн дэд хороонд ирж тайлбар өгөөрэй
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Н.Энхбаярыг баривчлах үеэр нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхэд халдсан гэсэн асуудал яригдаж байна. Тухайн үед болсон баривчилгааны үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Бидний дээр мөнх тэнгэр, мєн хууль байгаа гэж ярьдаг. Ерөнхийлөгч байсан хүн, жирийн иргэн ч бүгд хуулийн өмнө ижил эрхтэй гэж ойлгодог. Саатуулах ажиллагааг зурагтаар харсан. Нэр бүхий дөрвөн гишүүн байсан байна лээ. Баривчилгаа хууль зүйн хүрээнд явагдах ёстой гэж би хувьдаа бодож байна. Арван удаа мэдүүлэг өгнө үү гэж хүсэлт хүргүүлсэн ч тэр хугацаанд ирээгүйюм байна лээ. Тиймээс саатуулах үйл ажиллагаа явагдсан юм байна гэж дүгнэсэн. Ер нь монголчууд бид авлига, хээл хахуулийн асуудлыг олон жил ярьж байгаа. Авлига, хээл хахууль, албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэж байгаа үйл ажиллагаа явагдсан. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйл баримт нотолгоотой байх ёстой. Хэлмэгдүүлж болохгүй. Нотолгоотой бол хуулийн хүрээнд л явагдана. УИХ-ын гишүүд өөрсдөө халдашгүй дархан эрхтэй. Гишүүдийн биед халдсан асуудал яригдсан байсан. УИХ-ын гишүүн хаана ч, хэнтэй ч, ямар ч хүнтэй Монгол Улсын газар нутаг дээр уулзах эрх нь байгаа. Саатуулах ажиллагаа явагдаж байх үед гишүүд өөрсдөө очсон нь хэр оновчтой асуудал вэ гэдгийг яримаар байгаа юм.-Авлигын хэрэгтэй холбоотой баривчлагдаж байгаа хүн дээр очсоноороо халдашгүй дархан эрхээ ашиглуулсан уу гэдэг асуудлыг ч гишүүд хөндөж байна?
-Халдашгvй дархан эрхээ ашиглах, ашиглуулсан асуудал яригдаж байгаа. Тэгэхээр ёсзүйн дэд хорооны даргын хувьд хэлэхэд халдашгүй дархан эрх зөвхөн тухайн гишүүнд хамааралтай гэдгийг гишүүд ёс зүйтэйгээр ухамсарлах хэрэгтэй.-ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлаар МАН-ын гишүүд өргөх бичиг барьсан. АН-ын гишүүд бүгд дэмжиж байгаа юм уу?
-Ц.Нямдорж сайдын асуудлыг ярих хэрэгтэй л дээ. Ард түмэн амгалан тайван аж төрөх, аюулгүй байдлаа ХЗДХ-ийн сайдад даатгачихсан байгаа шүү дээ. Тэр унтаж байсан хүн амарч болох ч утсаа нээлттэй, ямар ч дуудтага ирсэн шүүрч аваад ярихад бэлэн байдалд байх ёстой. Би сайдын "би юу ч мэдээгүй" гэсэн хариултад нэлээд гайхсан. Бусад төрийн сайд нар ийм зүйл битгий гаргаасай гэж бодож байна. Монгол Улсын аюулгүй байдлын төлөө Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд бүхэн сонор сэрэмжтэй байх ёстой. АН-ын бусад гишүүдийн өмнөөс нь тэгнэ, ингэнэ гэж байр суурь илэрхийлээд яахав. Ц.Нямдорж гишүүнийг ёсзүйн алдаа гаргасанд шүүмжлэлтэй хандаж байгаа.-Шууд нэвтрүүлэгт оролцох үедээ намайг дуугүй болгоно гэвэл "ал" гэсэн утгатай зүйл ярьсан. Ер нь УИХ-ын гишүүн хүн хэвлэл мэдээллээр олон нийтийн өмнө ёсзүйн алдаа гаргаж байгаа нь зүйд нийцэх асуудал мєн үү. Ёсзүйн хороогоор яригдах болов уу?
-УИХ-ын гишүүн хүн хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй л дээ. Ялангуяа ХЗДХ-ийн сайд хүн хүчирхийлэлд уриалан дуудах, хүний амь насанд халдах талаар яриад байна гэдэг нь ёсзүйгүй асуудал. Би ёсзүйн дэд хороонд дуудаж хэлсэн үгнийх нь төлөө тайлбар авна. Маш хариуцлагагүй үг хэлсэн. Хууль зүйн сайдын амнаас гарч болохгүй үг унагасан. Японы нэг сайд нь Фүкүшимагийн атомын цахилгаан станцад эвдрэл гарах үед "үхсэн хот" гэдэг хоёрхон үгийг хэлээд албан тушаалаасаа огцорсон. Тэгэхээр энэ маш ноцтой үйлдэл болсон.-Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгааны үед зохисгүй авир гаргаж харагдсан. Ёсзүйн хороогоор энэ асуудал ч сөхөгдөнө биз дээ?
-Энэ дөрвөн жилийн хугацаанд энэ гишүүн "салаавч" гаргалаа гэсэн зүйл дуулж байгаагүй. Хамгийн муухай үгнээс илүү үйлдэл байхгүй юу. Монгол Улсын Их хурлын гишүүн, төрийн төлөөлөл, үлгэр жишээ болж байх ёстой хүн олон нийтийн өмнө ёс зүйн алдаа гаргасан. Ёсзүйн дэд хороонд дуудаж сануулга өгнө гэж бодож байгаа. Ц.Шинэбаяр гишүүн өөрийн гэсэн байр суурьтай ч, ямар үед яаж илэрхийлэх вэ гэдгээ бодох ёстой юм билээ.-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын тэмдэглэл дэлгэх нь зөв үү?
-Долдугаар сарын 1 бол монгол хүн, монгол хүнийхээ өмнөөс буу шагайсан, түүхэнд хар мөр үлдээсэн үйл явдал болсон. 1932 онд МАН иргэдийнхээ бослогыг хүчээр дарж байсан. Дараа нь 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд рүүгээ буу шагайлаа. Энэ үйлдэл хэзээ ч дахиж давтагдаж болохгүй. Энэ хэрэгтэй холбоотой нууцын зэрэглэлтэй бүх асуудлуудыг ил болгох хэрэгтэй байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколыг дэлгэснээр хэн нь ард иргэдийн төлөө, хэн нь хүч хэрэглүүлж, ард түмэн руугаа буу шагайх эрх өгснийг нууцын байдлаас гаргах ёстой гэж бодож байгаа.-Орон нутгайн сонгуулийн хуулиар АН-ын бүлэг дахин байр сууриа илэрхийллээ. Сум дүүрэг нь тусдаа явахаар санал оруулсан байна. Яагаад ийм шийдэлд хүрэв?
-Их хурал, орон нутгийн сонгуулийг тус тусад нь явуулах нь зүйтэй болов уу. Дахиад улс төрийн бүлэглэлийн булхай, сонгуулийн будлиан гарах магадлал өндөрсөнө. Тусад нь явуулах нь зөв.-Цахим үнэмлэх бүтэхгүй болчихсон уу?
-Заавал цахим үнэмлэхээр явах хэрэгтэй. Цахим машинаар ч тоолно. Ажлыг удаашруулж байгаа нь санаатай үйлдэл.-Цахим иргэний үнэмлэх хэвлүүлэхгүй байх шалтгаанаа Хууль зүйн сайд олон янзаар тайлбарлаж байна. Олон ч шалтгаан гаргаж ирээд байх шиг...?
-Иргэний үнэмлэх, санал тоолох автомат машин хугацаандаа хэвлэгдэж, орж ирэхгүй бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж та хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд сууж байхдаа хэлсэн. Ганц сайд нь ч хариуцлага хүлээх багадна. Засгийн газартай хариуцлага тооцох ёстой.-Долдугаар сарын 1-нийг улс төрийн шоу болгож хувиргаад байгаад байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Энэ хэргийг би улс төрийн шоу гэж хэзээ ч харахгүй. Яагаад гэвэл таван сайхан залуугийн амь нас хохирсон учраас улс төрийн шийдэл гаргасан, тушаал өгсөн хүнийг нь тогтоох гээд байна. Шударга ёсыг тогтоох гэж энэ үйлдлүүд гараад байна. Шүүхийн байгууллага улстөржсөн гэж харахгүй байна. Дараагийн эрх баригчид дахиад сонгууль луйвардаад үзээрэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа залуучуудын эр зоригийг мохоох гэсэн алхам байсан. Эрх чөлөөт Монгол оронд дахиад хулгай луйвар газар аваад байвал дахиад жагсана. Энэ нь эрх баригчдад том сануулга болох ёстой.-МАХН-аас Н.Энхбаярыг баривчилсан нь МАН, АН гэсэн хоёр намын хийсэн ажил гэж байна. Ямар нэгэн байдлаар намын оролцоо байсан уу?
-Ер нь МАН-аас МАХН болж салан тусгаарласан. Хоорондох харилцаанд нь маш том ангал, ямар зөрчил байдаг гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын хоорондох зөрчил гээд маш олон зөрчил байгаа. Энэ хоёр намын хоорондох зөрчилдөөнөөс үүссэн болов уу гэж жирийн иргэд харж байна. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд явагдана.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.