М.Билэгт:PC тоглоомын газрыг хөдөө орон нутагт цэгцлэх шаардлага байна
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагч согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учрах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэхээр хуулийн төсөлд тусгаж, түүнтэй холбогдсон зохицуулалтыг олон улсын конвенцод нийцүүлэн хассан байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
Хар тамхитай холбоотой, хэрэглэсэн хүнийг барьж, хордог. Харин зарж, борлуулсан иргэдэд ямар хариуцлага ногдуулдаг вэ? Архидан согтуурах хандлага нийгмийн өөрчлөлтөөс эхэлсэн. Дээх нь үед нэр дэвшиж байгаа хүмүүс архи тараадаг байсан. Архидалттай гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд хамгийн их айдас хүйдэстэй өсдөг. PC тоглоомын газрыг хаах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Харин аймаг, сумдад арга хэмжээ авахгүй байна. Үүнийг шийдэх арга зам байна уу? Сүүлийн 20 гаруй жил шөнийн цэнгээний газар цэцэглэсэн.
Ажлын хэсэг: Олон улсын гэрээ конвенцийн дагуу ажил явагдаж байгаа.Хууль зүй дотоод хэргийн яаман дээр архидан согтууруулахтай тэмцэх хууль гэж байгаа үүний дагуу хууль хэрэгжээд явж байна.
УИХ-ын гишүүн Ц. Нямдорж: Тоглоомын газрын хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга нар зөвшөөрөл өгдөг. Цаашдаа тоглоомын газруудыг цэгцлэх талаар бодох хэрэгтэй. Архитай тэмцэх асуудал бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа асуудал. Амьдралд хэт нухлагдсан хэсэг нь архинд орж байдал хүнд хэвээрээ байна. Хүн болгон ажилтай. Цалингаараа сайхан амьдрах боломжтой бол архидалт багасна. Шалтгаан нь энэ юм. Заримдаа зөрчлийн тоо зохиомлоор өсдөг. Энэ оны эхний 3 сарын байдлаар гэмт хэргийн тоо 91 хувь өссөн байна. Мэргэжлийн бус хүн эрүүгийн хуулиар оролдохоор зохиомол тоо өсдөг шүү.