2018.05.24
Ц.Гарамжав: Иргэдийн тоог харгалзан үзэж наркологийн төв байгуулах хэрэгтэй
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагч согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учрах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэхээр хуулийн төсөлд тусгаж, түүнтэй холбогдсон зохицуулалтыг олон улсын конвенцод нийцүүлэн хассан байна.
УИХ-ын гишүүн Ц. Гарамжав:
Хуулийн төслийг яаж дэмжих вэ? гэхээр төрийн ачааг багасгаж, иргэний нийгмийн байгууллагыг дэмжиж ажиллах хэрэгтэй. Гол нь хуульчилж өгөх хэрэгтэй.
Иргэдийн тоогоор наркологийн төвүүдийг байгуулах талаар хуулинд тодорхой заах хэрэгтэй.
Бас мансууруулах өвсийг сурталчилгаа болгож мэдээлэл өгөөд байна.Үүний сөрөг үр дүнг харах