2018.05.17

Б.Баттөмөр:Уул уурхайн биржийг ажиллуулах хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Үндсэн чиглэлд улс орны хөгжлийн талаар бүгдийн оруулах боломжгүй. Гэхдээ тодорхой зүйлийг товч, тодорхой оруулах хэрэгтэй. Уул уурхайн бирж байгуулна гэж олон жил ярьлаа. Биржээрээ дамжуулан уул уурхайн ажлаа сайн хийх боломж байгаа. Энэ ажил яагаад явахгүй байна вэ? Ашигт малтмал Монголын ард түмний өмч үүн дээр бодлого хэрэгтэй. Бас сайн чанарын эрдэс баялгийн лаборатори хэрэгтэй байна. Бид юу гаргаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, жижиг төслийг дэмжих хэрэгтэй. Импотикийн төслийг стандартад оруулж,үргэлжлүүлэх ёстой. Эдийн засаг өсөж байгаа нь сайн. Гэхдээ зохицуулалтгүй зах зээлд хөөс үүсдэг. Эдийн засгийн хөөсийг анхаарах хэрэгтэй