2018.05.17

О.Баасанхүү: Их хурлын тогтоолыг ямар үндэслэлээр хүчингүй болгодог вэ?

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Н.Тулга сайдаас арбитрын шүүхийн талаар тодруулах зүйл байгаа. Стандарт банкыг шалга гэж хэлэх гээд байна. Эрдэнэт мөнгөө алдах ёсгүй. Монгол улсын Их хурлын тогтоол гарсан. Их хурлын тогтоолыг ямар үндэслэлээр хүчингүй болгодог вэ? Хууль эрхзүйн үндэслэлийн гаргаж өгөөч.