2018.05.17

Д.Тэрбишдагва: Хүндээ тулгуурласан бодлого явуулаарай

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

•          Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,

•          Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

•          Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,

•          Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

Гадаад харилцааны бодлого маш чухал Туршлагатай мэргэжилтнүүд орж ирж байгаа нь сайн. Гэхдээ ард түмнийхээ дунд нь орж ажиллаагүй учраас амьдрал сайн мэддэггүй. Улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, өндөр боловсролтой чадварлаг боловсон хүчин Монголд хэрэгтэй байна. Фермер хөгжих хэрэгтэй байна. Японд 1000 инженер сургана гэж байна. Ар өврийн хаалгаар явсан хүүхдүүд тэнцдэггүй. Ийм учраас жинхэнэ чадвартай, хүсэл сонирхолтой хүүхдүүдийг сонгож явуулах хэрэгтэй. Гаднаас хөгжлийн судалгаа гаргаж, аль нь манай улсад тохирохыг оруулж ирмээр байна