2018.05.17

Б.Дэлгэрсайхан: Австрали, Таиландад томилогдох хүмүүсийн нэрс яагаад орж ирсэнгүй вэ?

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,

•          Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,

•          Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,

•          Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,

•          Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Засгийн газрын тогтоолоор Элчин сайдаар томилогдох 6 хүний нэр гаргасан хэрнэ. Австрали, Тайланд хоёрт суух хүмүүс яагаад орж ирсэнгүй вэ? Энэ хоёр улс маш чухал. Элчин сайдуудыг хэзээ томилох вэ? Урагшаа нүүрс гаргаж байгаа Баян нуур, Бугатад анхаарал тавих хэрэгтэй байна. Ачаа маш их гарч байна. Визний асуудал нилээн хүндрэлтэй байдаг.Хил орчмын иргэдийн үнэмлэхний асуудлыг гадаад яам яаж анхаарч байна вэ?

Ажлын хэсэг: Худалдааны төлөөлөгч нээх талаар судлая. Ойрын хугацаанд хариу өгнө. Хил орчмын нутаг дэвсгэрийн иргэд үнэмлэхээр зорчдог.