2018.05.17
Я.Содбаатар: Гадаад харилцаан дээр улс төржиж болохгүй
Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж,
• Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг,
• Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
• Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд,
• Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
Мэргэжлийн хүмүүс элчин сайдаар томилогдож байна. Япон, Монголын хоёр орны харилцаанд бодит үр дүн гаргах талаасаа ажиллах хэрэгтэй. Гадаад харилцааны ажил улс төржиж болохгүй. Мэргэжлийн хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Гадаад харилцаандаа бага улстөржөөч ээ. Энэ бол улс орны асуудал хөндөгдөж байна. Элчин сайдуудыг хүлээлгэж болохгүй ОУ-ын хамтын ажиллагааны асуудал. Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тал дээр яам хэрхэн анхаарч ажиллах вэ? Консул иргэдийн асуудлыг шийдэж байгаа. Үүнээс гадна бодит хөрөнгө оруулалтад дээр анхаарахын тулд худалдааны төлөөлөгчийн газар хэрэгтэй байгаа.
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр маш чухал, хэрэгжээд явж байгаа. Жил гаруйн хугацаанд үр дүн гарч байгаа. Мэдээж засаж, залруулах ажил бий.