2018.05.10
О.Баасанхүү: Жолоочийн даатгалын асуудлыг оруулж ирснээр ямар ач холбогдолтой вэ?
Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн. Харин Жолоочийн даатгалын тухай хууль дахь холбогдох заалтыг орхигдуулсан тул дээрх Нэр, томьёоны хувьд цэгцлэх шаардлага гарсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Жолоочийн даатгалын асуудлыг оруулж ирснээр ямар ач холбогдолтой вэ?Жолоочийн үнэмлэхний шалгалт өгдөг хууль баталсан. Одоо үүнийг байхгүй болгосон юм байна лээ. Хуулиас илүү тушаал, журам байна. Үүн шиг жолоочийн даатгалын хуулинд ямар нэгэн ашиг сонирхол яваад байна уу?
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Одоо мөрдөгдөж байгаа Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. Нэр, томьёоны хувьд цэгцэлж байгаа юм.