Д.Тэрбишдагва: Н.Энхбаярыг дахиад л дамжлаад гарлаа. Хүний ёсноос арай дэндүү гажиж байна
2012.05.07

Д.Тэрбишдагва: Н.Энхбаярыг дахиад л дамжлаад гарлаа. Хүний ёсноос арай дэндүү гажиж байна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрсөн бямба гаригийн орой ШШГЕГ-ын Төв аймаг дахь цагдан хорих төвөөс нийслэл дэх 461 дүгээр ангид албадан авчирлаа. Учир нь тэрээр өнгөрсөн баасан гаригийн өглөө 07.00 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан тул биеийнх нь байдал эрс муудсан юм. Түүний амь насанд санаа зовнисон МАХН-МҮАН-ын холбооны гишүүд, дэмжигчид, хамтран зүтгэгчид хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл гаргаж, эхнэр, үр хүүхэд, найз нөхөд нь өлсгөлөнгөө зогсоохыг аминчлан хүсэхээр Төв аймаг дахь цагдан хорих төвийн гадаа 24 цаг болсон ч, АТГ-ынхан тэдэнд Н.Энхбаяртай уулзах зөвшөөрөл олгосонгүй. Түүнийг өлсгөлөн зарласнаас хойш өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Бямба гаргийн 15.00 цаг Д.Тэрбишдагва: Эрүүл мэндийн байдал хүндхэнбайгааг  эмч  хэлсэн

МАХН-ын дэд дарга,УИХ-ын гишүүнД.Тэрбишдагва 15.00цагт Төв аймаг дахьхорих ангиасН.Удвалтай уулзахаарирсэн юм. Түүнээс цөөнасуултад хариу авлаа.

-МАХН-ын    даргаН.Энхбаяртай уулзуулахгүй байна гэсэн мэдээлэл байна. Та уулзаж чадсан

уу?

-Би өнөөдөр 11.50 цагт Төв аймаг дахь хорих ангид очсон. Хорин ангийн дарга, эмч нартай уулзлаа. Н.Энхбаяр дарга одоогийн байдлаар 30  гаруй цаг өлсгөлөн зарлаад байна. Эмчлэгч эмчээс нь авсан мэдээллээр хүйсний цохилт нь 100 гарч, уруул ам нь хатсан байдалтай байгаа. Энэ байдал цаг минутаар хүндрэх төлөвтэй гэнэ. Түүнтэй уулзах эрхийг олгох шүүх хяналтын байгууллагын хан хүн ёсоор хандаж, гэр бүлийнхнийг нь ядаж уулзуулаад өгөөч гэж маш ихээр хүсч  байна. Мэдээж гэм буруутайг нь тогтоохоор хууль хяналтынхан ажиллах нь зөв. Гэхдээ түүний амь насны асуудал ярьж байгаа энэ үед гэр бүлийнхэн нь л түүнд нөлөөлж, хуурай  өлсгөлөнгөө нойтон болгох юм уу ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахад тусалж чадна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.