Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр амиа алдахад ойрхон байна
2012.05.07

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр амиа алдахад ойрхон байна

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Монгол Улсын гуравдагч ерөнхийлөгчийн биеийн байдал цаг минут бүр муудаж байна. Бид үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хоёр өдөр эрхтэн дархтангуудтай уулзаж хүсэлтээ тавих гэж оролдсон ч болсонгүй. Сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж хүсэлтээ тавилаа. Төрийн гурван өндөрлөгт дараах хүсэлтийг хүргүүлж байна” гэсэн юм. Тэрээр хүсэлтийг уншиж танилцууллаа. Тус албан бичигт “МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хориод 20 гаруй хоног болж байна. Тэрээр хуурай өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь тун муу байна.

Элэгний цусан хангамж нь муудсан, бөөрний задрал явагдаж байгаа нь тогтоогдсон. Биеийн арьс нь хуурайшсан, нойрмогхон, дуу нь суларсан байдалтай байна. Үхэлд хүрэх эрсдэл өндөртэй байгаа. Тийм учраас төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байна. Хорих эмнэлэгт нарийн мэргэжлийн үзлэг хийх боломжгүй байдаг юм байна. Тийм учраас ядаж Нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байна” хэмээн дурьджээ.

Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайдад дээрх албан бичгээ хүргүүлж буй юм байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хууль зүйн байнгын хороонд уламжлахаа мэдэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.