Д.Тэрбишдагва төрийн өндөрлөгүүдэд албан бичиг илгээв
2012.05.07

Д.Тэрбишдагва төрийн өндөрлөгүүдэд албан бичиг илгээв

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандан албан бичиг илгээжээ.Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч,МАХН-ын дарга Н. Энхбаярынэрүүл мэндийн байдлын талаар Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н. Энхбаярыг улс төрийн зорилгоор, илтэд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд сэжиглэн, хууль зөрчин хүнлэг бус, хэрцгий балмадаар баривчлан хорьсноос хойш 24 хоног өнгөрлөө. Тэрээр энэ сарын 4-ны өдрийн 10 цаг 40 минутын орчмоос эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Түүний биеийн байдал цаг минутаар хүндэрч аюултай байдалд орж байна.

Үүнд:
1. Өлсгөлөн зарласнаас хойш 21 цагийн дараах шинжилгээнд элгэний үйл ажиллагааны алдагдалыг тодорхойлдог үзүүлэлт болох билирубины хэмжээ 35, (хэвийн хэмжээ 17) байсан бол 34 цагийн дараах шинжилгээнд 51 болсон нь элэгний өөрчлөлт гүнзгийрэн дутагдалд орох дохио болж байна.

2. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын томилсон эмч нарын багийн үзлэг өлсгөлөн зарласнаас хойш 24 цагийн дараа хийгдсэн бөгөөд тэр нь зөвхөн асуумж гадаад үзлэгийн хэлбэрээр хийж ерөнхийлсөн анхан шатны шинжилгээгээр үндэслэсэн гэхэд элгэний үйл ажиллагааны алдагдал, уушгины архаг эмгэгийн сэдрэл, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутгадал, зүрхний булчингийн эс, эдийн задрал, бөөрний үйл ажиллагаанд эмгэг шинж илэрч байгааг нотлон амь насанд аюултай байдалд хүрч байгаа тул яаралтайгаар төрөлжсөн нарийн мэргэжилийн эмнэлэгт шаардлагтай эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс хойш 47 цаг болж байна, эмгэг өөрчлөлт улам гүнзгийрч байна.

3. Н. Энхбаяр урд нь цөс чулуужих өвчнөөр удаан хугацаагаар өвдөж мэс засал хийлгэсэн ба энэ өвчиний урхагаар элэгний архаг үрэвсэл, хатуурал явагдаж байгаа мөн уушгины архаг үрэвсэл, амьсгалын архаг дутагдалтай зэрэг нь биеийн байдал эрс муудах хүндрүүлэх нөхцөл болж байна.

4. Өлсгөлөн зарлаж эхлэхэд түүний бие махбодын хордлогыг багасгах зорилгоор цэвэрлэх клизм тавих ёстой атал клизмийг өлсгөлөн зарласнаас хойш 19 цагийн дараа тавьсан нь бие махбодод богино хугацаанд хордлого явагдахад нэмэр болсон байх үндэстэй.

Дүгнэн хэлэхэд: Н. Энхбаярын яриа удааширч нойрмогдуу байдалтай, арьс салст шарлалттай хэл хуурай, уруул омголтсон, арьс хуурайшсан, шээс ховордсон зэрэг нь эмгэг байдал гүнзгийрэн элэгний дутагдал, тархи, зүрхний алдагдал эхэлж комийн байдалд орох аюулын шинж юм. Энэ байдал нь түүний биеийн байдал хүндэрч үхэлд хүрэх аюулын дохио болж амь насыг нь аврах үүднээс маш яаралтай төрөл нарийн мэргэжлийн эмнэлэгт эрчим эмчилгээнд оруулах шаардлагатай болж байна.

МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.