УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2018.04.17
Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөхийн тулд шат дараатай хандах хэрэгтэй
Төсвийн байнгын хорооны /2018.04.17/ хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
Энэ төслийг дэмжиж байна. Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш Монголын төсөв, эдийн засагт ямар хүндрэл, бэрхшээл үүссэн, үр дүн нь юу болсон талаар маш их ярьдаг. 2016 онд эдийн засгийн хүнд байсан. Харин өнөөдөр эдийн засаг сайжирч байгаа нь Сангийн сайдууд ажлаа сайн хийсний үр дүн. Нийгэмд баян хоосны ялгаа хоёр тийшээ явж байгааг бүгд мэдэж байгаа. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад улсын төсөвт үлдэгдэл болж 13-17 хувь нь мөнгөө авдаггүй, түүнийг тухайн яам, банк санхүүгийн байгууллагууд буруу ашиглаж байсан, сөрөг үр дагавар гарч байсан. Иймд нийгмийн халамжийн бодлогыг гол нь үнэхээр орлого багатай ядуу, өрх толгойлсон иргэдэд олгох нь зөв. Гэхдээ 100 хувь ялгаварлахгүйгээр өгөх нь бас зөв. Гэхдээ үе шаттайгаар өгөх хэрэгтэй.Эдийн засгаа харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Засгийн газар боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллана. Одоо ОУВС-тай зорилтот бүлэг гээд тохирчихсон. Энэ нь ОУВС хөтөлбөрийг дагаж орж ирэх Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк бас донор улс орнууд уялдсан.
Олон улсын байгууллагын өмнө Монгол улс үүрэг хүлээсэн.
Энэ үүргээ хүлээж сурмаар байна. Бид зорилтот бүлгээ хараад явна.