2018.05.25

О.Баасанхүү: Хүүхэд бүрт мөнгө өг, чадахгүй бол бүгдэд нь битгий өг

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Хүүхдүүдээ ялгахгүй бүх хүүхдүүдэд мөнгийн өгөх хэрэгтэй. Судалгаагаа яаж хийсэн бэ? Хүүхдэдээ хайргүй хүмүүсийг баталгаажуулна. Хүний өмнөөс кноп дарсан хүмүүсийг нэр устайн зарлана шүү.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2006,2007 онд Монгол улсын ядуурлын хэмжээ 34 хувь байсан. 2012 онд 20 хувь болсон. Дараа нь 2016 онд судалгаа хийсэн 9,6 хувиар өссөн. Нэг өрхийг 1 сая төгрөгний орлоготой гэвэл Монгол улсын хүн амын 70 хувь үүнд багтаж байгаа. Тийм учраас үүнд хүүхдүүдийн 80 хувь багтаж байгаа. Бид ОУВС-аас хөтөлбөр хэрэгжүүлэхээр бид өөрсдөө гуйсан. Үүнд хэд хэдэн тохирсон гэрээ байдаг. Энэ гэрээг сайн дураараа бид зөрчиж болохгүй.