Ж.Сүхбаатар:16 мянган хүн нэр дэвшиж 8000 нь ялагдвал яах вэ
2011.12.21

Ж.Сүхбаатар:16 мянган хүн нэр дэвшиж 8000 нь ялагдвал яах вэ

Төрийн байгуулалтын байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас дараах зүйлийг тодрууллаа
УИХ, орон нутгийн сонгуулийг нэг дор явуулах боломжтой юу?

Харин боломж тун хомс болчхоод байна. Бод доо, орон нутагт нийт 7721 хүн сонгогддог. Тэгэхээр дор хаяж 15 мянга гаруй хүн нэр дэвшинэ гэсэн үг. Дээрээс нь УИХ-д 76 хүн сонгогдоно. Нэг тойрогт таван хүн нэр дэвшихээр тооцоолбол 400 гаруй хүн өрсөлдөх нь. Ингээд тооцоолбол УИХ болоод орон нутгийн сонгуульд дунджаар 16 мянган хүн нэр дэвших байгаа биз. Ингээд сонгуулийн дүн гарахад 8000 нь ялагдал хүлээнэ. Ялагдаж буй нам, нэр дэвшигч ихэнх нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ ялагдал хүлээх 8000 хүнээс хэд нь хүлээн зөвшөөрөхгүй зарга үүсгэх бол. Ингээд бодохоор хоёр сонгуулийг зэрэг явуулах их эрсдэлтэй юм. Тэгээд ч ийм том хэмжээний сонгууль зохион байгуулахад хэдэн хүн оролцох вэ, хэчнээн хэмжээний зардал гарах вэ, сонгогчид ч бас хэчнээн хүний нэр дугуйлах вэ гээд бэрхшээл ихтэй. Тиймээс үүнийг эргэн харж, хоёр тусад нь сонгууль явуулах нь зөв гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.