Ж.Сүхбаатар:Тогтолцоо хооронд шилжсэнээр сонгогчдын төлөөллийг хангах боломж олгоно
-2008 онд сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагаврыг мэдэрсэн, тиймээс шинэчлэл хийж чадлаа. Мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулахад олон сонгогчийн санал гээгддэг байсан бол одоо УИХ-ын 28 суудлыг үндэсний хэмжээнд санал хурааж тодруулна. Хүн амын төлөөлөл өмнөх тогтолцооноос илүү тусгалаа олохоор боллоо. Сонгогчдын эрх ашгийг тэр хэрээр хангана. Мөн сонгуулийн үеийн хууль бус сурталчилгаа, сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудал гардаг. Тэгвэл одоо сонгогчдын бүртгэлийг ИБЕГ хариуцаж, СЕХ зөвхөн сонгуулиа зохион байгуулна. Гуравдугаарт,саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр шийдэхээр боллоо. Түүнчлэн сонгуулийн жил буюу 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд сурталчилгааны аливаа үйлдэлд хязгаар тавьж, мөнгөн амлалт өгөхийг хориглолоо. Иргэд ч, намууд ч мэдээллийн зөв урсгалд орох чиглэлээр алхам хийж чадлаа. УИХ-д суудалтай, суудалгүй нам, төрийн бус байгууллага гэх мэт олон газраас санал авсан. Гурван жилийн турш ажилласны эцэст сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж, хуулиа батлах үүргээ гүйцэтгэлээ. Манай Байнгын хороо ч нэлээд зүтгэлээ. Аливаа хуулийн сайн,мууг шүүж болох ч бүхэлдээ өмнөх хуулиас хамаагүй дэвшилтэй боллоо.
-Намын нэрээр саналавахаар үзэмжээр жагсаана.Мөн мажоритараар өрсөлд унасан хүмүүс намын нэр авсан суудалд орж байгаа.
-АН-ын бүлгээс тавьсан нөхцөл нь шилжих тухай бай Бид зөвшилцсөн. Холимог тогтолцоо арай өөр нөхцөл үүсгэнэ. Мажоритараар бол ялсан нь сонгогддог. Шилждэг болсноор сонгогчдын төлөөл; хангах боломж илүү давуу талтай. Улс төрийн арай өөр соёлд шилжинэ гэсэн үг. Нам шилжүүлэх жагсаалт гаргахдаа дүрмийнхээ хүрээнд л шийднэ. Намаас гаргах хүний жагсаалтад мажоритар өрсөлдөх 48 хүний нэр багтана. Иргэд тойрог дээр ч, бас намд ч санал өгөх юм. 48 хүнээс сонгогчдын 28-аас дээш, хамгийн олон санал авсан нь сонгогдсон 28-аас дээш санал авсан сонгогдсонд тооцогдоогүй хүнийг намын нэрээр шилжүүлэх Эхний ээлжид дээрх хүмүүсийг оруулна гэсэн үг.