2018.02.12

Архангай аймаг элэгний эмгэггүй болох хоёр шатны төсөл хэрэгжүүлж байна

Архангай аймгийн хүн амын дунд зүрх, судасны өвчлөл нэгдүгээрт байдаг бол хавдрын өвчлөл хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Тэр дундаа элэгний хавдар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг. Тиймээс тус аймаг элэгний эмгэггүй аймаг болох зорилтыг Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөтөлбөртэй уялдуулан төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хоёр шаттай хэрэгжээд, үр дүнгээ өгч эхэлсэн байна.